Анхны бичлэг нэг сайхан шүлэг оруулаадахъя
Шөнийн талд адуу янцгаана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдрана
Алс замын алжаал тайлж
Аяны хүн талдаа хононо
Гүн харанхуйд тэнгэрийн заадас
Гүүн зэл шиг сунайн цайрна
Амгалан талын аяс хөндөж
Алдуурсан унага шиг од харвана
Эртний домог шиг буурал тал
Эргэн тойрон чимээ алдарна
Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг
Шөнийн талд адуу янцгаана
Д.Нямаа
6 Сэтгэгдэл

